2024 оны 04-р сарын 25, Пүрэв гариг, 03 цаг 46 минут

Манлай уяач Д.Ононгийн хурдан удмын даага дуудлага худалдаагаар 61 саяд хүрлээ


Манлай уяач Д.Ононгийн  хурдан  удмын даага дуудлага худалдаагаар  61  саяд  хүрлээ

Энэ жилийн улсын баяр наадмын азарга насны эхний гурван байрт тод манлай уяач Д.Ононгийн уяаны азаргууд орж, наадамчин о л н ы г  баясгасан. Тухайн үед хурсан олон “Нэг уяачийн хүлгүүд улсын н а а д м ы н эхний гуравт о р с о н т о х и о л д о л өмнө нь гарч байгаагүй” гэлцэж байв. Онон манлай сүүлийн хоёр жилд улс, бүсийн наадам болон “Их хурд” уралдаанаас таван түрүү, 22 айраг аваад байна. Тэгвэл Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн унаган бундан тамгатай, хурдан удмын адууны дуудлага худалдаа өчигдөр Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо. Нийт хурдан удмын 23 морийг

дуудлага худалдаанд оруулсан бөгөөд дуудлага худалдааны доод үнэ таван сая төгрөгөөс

эхэлсэн бол дээд үнэ нь 61 сая төгрөг хүрсэн байна. Тодруулбал, Тод манлай уяач Д.Ононгийн зээрд зүсмийн даагыг Монгол Улсын тод манлай уяач, “Модун хаан” группийн ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал 61 сая төгрөгөөр худалдан авчээ. Энэ нь Монголын хурдан морины дуудлага худалдаан дахь хамгийн дээд үнэ юм. Тэрбээр өмнө нь хурдан морь унаач хүүхдэд байр бэлэглэж байсан удаатай.