2024 оны 04-р сарын 25, Пүрэв гариг, 20 цаг 17 минут

Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцох эрхээ авлаа


Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монголын эмэгтэй багийн тамирчид "Токио-2020" олимпод оролцох эрхээ авлаа. Уг төрөлд олимпод оролцох орнуудыг зарлах ёслолын ажиллагаа өнөөдөр 20 цагт  болж, Монголоос эмэгтэй баг тамирчид оны илүүгээр олимпод оролцох эрх авсныг албан ёсоор зарлалаа. Ингэснээр Монгол Улс олимпын наадамд анх удаа багийн спортоор оролцох боломжтой боллоо. 

Монголын эмэгтэй баг тамирчидтай хамт ОХУ, Румын, БНХАУ-ын эмэгтэй баг тамирчид олимпын эрхээ авсан байна.

Харин эрэгтэй баг тамирчдын хувьд зохион байгуулагч орны давуу эрхэд дарагдаж, тус улс цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эрэгтэй баг олимпын эрх авах боломжгүй болжээ. Гэхдээ үлдсэн дөрвөн эрхийн төлөө он гаргаад өрсөлдөх юм байна. 

Эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ, БНХАУ, Япон, Серби улсын багууд олимпын эрхээ авлаа.  






Нийгэм