2019 оны 05-р сарын 24, Баасан гариг, 17 цаг 15 минут

УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барих нөхцөл бүрджээ


УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барих нөхцөл бүрджээ

ИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар уг тогтоолын төсөлд нийт 39 гишүүн гарын үсэг зурсан байна.

Энэ талаар тогтоолын төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Ц.Нямдорж, Я.Санжмятав гишүүд гарыг үсэг зурснаар УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг 39 болж, өргөн барих нөхцөл бүрдэв. Нэмж зурах гишүүд байвал 2019.01.25 ны 09:00 цагаас өмнө холбогдохыг хүсье" гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг маргааш УИХ-д өргөн барина гэж Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өмнө нь мэдэгдсэн билээ.