“Жаахан хэмжээндээ байна шүү нөхөр минь”, “Чи тэгээд өөрөө цэвэрлээч”, “Одоо энийг нураана, хаана, бооно” гэхээс эхлээд бүр хувийн сургуулийг ч улсад авах бололтой коммунист дэглэмийг санагдуулам үг, өгүүлбэрийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ойрын өдрүүдэд цахим орчноор дамжуулан хотоор л нэг цацлаа.